2011-04-02
Компьютерийн хулгана
Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ. Товч түүх Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхүү төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дүр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр үеэс хойш компьютерийг ашигладаг арга бүхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн. Ажиллах зарчим Хулганы тусламжтай бид чиглүүлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжүүлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелүүлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно. Компьютерийн хөгжлийн эхэн үед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагүй. Яагаад гэвэл тэр үед компьютерт холбогддог төхөөрөмжүүд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр үеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил үүрэг гүйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бүтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан. 1970-аад онд light pen ( гэрэлтүүлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжүүд) г. м хэрэгслүүдийг ашиглаж байв. Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь үнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагүй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь үйлдлийн системд дэмжлэг авахгүй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон. Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр үүрэг бүхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows үйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рүү хуулж болно. Солгой хүмүүст зориулсан хулгана байдаг. 3 товчлууртай хулгана Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон үйлдлээс чөлөөлөгдсөн. Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Үүнд: 1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно. 2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно 3. Утасгүй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгүй. Харин радио долгион эсвэл инфра туяаны тусламжтай компьютерт холбогддог.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax