Монголчууд барагтай л бол гадны хүний дэргэд хүүхдээ зэмлэдэггүй. Хэрвээ хүүхэд зогсоохоос өөр аргагүй юм хийгээд байвал голдуу эх нь хүүхдийг нүдээрээ зэмлэдэг.
Монгол хүүхэд ижий, аавынхаа харцаар өөртөө хэрхэн хандаж буй, өөрийг нь удирдаж байгааг мэдэрч байдаг уламжлалтай. Хараа нь аль зүгрүү хэрхэн чиглэнэ вэ? тэр зүгт болох юм байх жишээтэй.
Хүүхэд багаасаа голдуу ижийнхээ харцнаас айдаг.
Өвөг дээдсийнхээ уламжлалаас үзвэл харц нь:
Эдгээр харцнаас ирмэсэн, хялайсан, уурласан, хориглосон, дуудсан “чамайг даа” гэх харц нь хүүхэд рүү илүүтэй чиглэгдсэн байдаг.
Гурван настай хүүхэд ижий аавынхаа нүдийг харуулдаж байж тавагтай чихэрнээс авах гэнэ. Нэг удаа авах гэтэл ижийнхээ харцтай тулгарна. Азнаж байгаад ижийнхээ харцыг харуулдаж байж гараа явуултал ижий нь “хориглосон” харцаар харна. Хүүхэд гараа хумин томоотой нь аргагүй болно.
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Харц хүүхдийг хүмүүжүүлэхэд нөлөөтэй. Хүүхдэд сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгох юмуу тайвшруулдаг.
Монголчууд хүүхдээ болохгүй юм хийх, зүггүйтэх гэхэд нь харцаа хүүхэд рүү төвлөрүүлэхэд хүүхэд хийх гэж байсан үйлдлээ больчихдог. Сонин байгаа биз.
Эдгээр нь ижий, аав, том хүний нүднээс гардаг био эрчим хүч өөрөөр хэлбэл ижий, аавынхаа нүдний харцанд дальдардаг. Үүний учир нь юу вэ? гэвэл том хүн, хүүхдийн эрчим хүчний хамгаалалтай тухайлбал эцэг эх, нас бие гүйцсэн хүнд дархлал нэгэнт тогтсон, бага хүүхэд дархлалыг олоогүй байдагтай холбоотой.
Тэрээр эцэг эхийн харцны эрчимжүүлэх нөлөө дархлал гүйцэл тогтоогүй, хүүхдэд үйлчилж буй хэрэг гэж үзэж болох талтай.
Хуучцуул хүүхдээ 3 сар болтол нь хүнээр бүү харуул гэдэг. Ер нь ч Монголчууд төрсөн хүүхдээ нэг сар, гурван сар болтол нь хүнд харуулдаггүй. Харуулахыг цээрлэдэг заншилтай.
Энэ бүгд нь орчин үеийн шинжлэх ухааны үздэгээр төрсөн нялх хүүхдэд гурван сар хүртэлх хугацаанд дархлал тогтоогүй байдагтай өөрөөр хэлбэл хүүхдээ алив гадны нөлөөнөөс, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдээ эрүүл саруул байлгах гэсэнтэй холбоотой юм.
Тэгэхлээр ижий аавын төдийгүй ах эгч, эмээ өвөөгийн нүдний харцны хөдөлгөөн хүртэл цаанаа тун учиртай байдаг байна.