2011-05-10
Мэргэжлээ яаж зөв сонгох вэ?

Монголд ойрын 10 жил ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх вэ?

Хартфординститутийн талаар манай уншигчид багагүй мэдээлэлтэй байдаг. Бизнес менежментийн чиглэлээр боловсрол олгодог энэ байгууллага Сингапурт төвтэй бөгөөд Улаанбаатарт салбар сургуулиа нээгээд хэдэн жил болж байна. Мөн эднийх дизайн болон зохион бүтээх чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэгРафлескорпарацийн салбар юм. “Рафлесбол энэ чиглэрээр Азидаа тэргүүлэгч байгууллага билээ. “Хартфорднь манайд салбараа нээснээс эхлээд Монголын боловсролын салбарт тодорхой хувь нэмэр оруулж иржээ.

Өнөөдөрөөс эхлэн манай сонинХартфординституттай хамтран боловсролын талаар цуврал мэдээлэл, зөвлөгөө, ашигтай саналуудыг нийтэлж байх болно. Гэхдээ энэ булан маань долоо хоног бүрийн баасан гаригийн дугаарт гарах юм. Энэ удаа бид мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар залуустай зөвлөж байна. Арав, арваннэгдүгээр ангийн залуусын зарим нь өдийд ямар мэргэжил сонгохоо хараахан шийдээгүй байдаг болохоор тэдэнд болон эцэг, эхчүүдэд нь энэ зөвлөгөө таалагдах биз ээ.

Мэргэжлээ зөв сонгох нь залуусын хувьд маш чухал шийдвэр юм. Та юу судлахыг хүсч байна, сургуулийн зүгээс ямар үйлчилгээ, сургалтыг санал болгож байгааг сайтар бодох хэрэгтэй.

Таны сонгосон сонголт ирээдүйн тань ажил мэргэжлийн эхлэл, амжилтад хүрэх түлхүүр болох болно. Тиймээс энэхүү зөвлөгөө нь суралцах чигэлэлээ хэрхэн зөв сонгоход тань тусална. Шийдвэр гаргахдаа суралцах орчин, сургалтын уян хатан систем, ирээдүйн ажил мэргэжлийн талаар авч үзэх хэрэгтэй.

Ихэнх зэрэг олгох сургалт нь дараахь сургалтын хүрээг хамардаг.

 

-    Бизнесийн удирдлага
-    
Дизайн (хувцас, интерьер, мультимедиа, график)
-    
Компьютерийн шинжлэх ухаан
-    
Инженер / Электроникс
-    
Электроникс
-    
Эрүүл мэнд / анагаах ухаан
-    
Либерал урлаг-математик, шинжлэх ухаан, англи хэл гэх мэт.
-    
Боловсрол
-    
Сэтгэл зүй /нийгэм ба Хүний нөөц/



Эдгээр зэргийн сургалтууд нь цаашдаа задарч нарийн хэсгүүдэд хуваагдана. Ажиллах чиглэлээр урьдчилан тодорхойлсноор суралцах мэргэжлээ зөв сонгох боломжтой.

Харин сонголтоо хийхээс өмнө дараахь асуултуудыг өөрөөсөө асууж үзээрэй.

 

-    Энэ зэргийг авснаар таны ирээдүйн карьерт хэрхэн нөлөөлөх вэ?
-    
Суралцах явцад ажлын дадлага олгох уу?
-    
Таны авах зэргийг олон улсын боловсролын байгууллагууд хүлээн зөвшөөрдөг үү?
-    
Суралцах орчин нь хэр бүрдсэн байна.



Хамгийн хэрэгцээтэй мэргэжил юу вэ?



Мэргэжлээ зөв сонгож шийдвэр гаргах нь зарим үед маш хэцүү байдаг. Зөв сонголт хийхэд туслах зарим нэгэн зөвлөгөө буюу удирдамж өгье. Энэхүү удирдамжийг эдийн засаг, үйлдвэр компаниудын талаар нягталж үзсэний үндсэн дээр гаргаж ирсэн юм.

Эдийн засагИрэх 10 жилд Монголын эдийн засаг илүү их өсөлтөд хүрэх нь тодорхой. Сайн мэргэжлийн зэрэг авах нь амжилтад хүрэх арга зам болно. Эдийн засаг өсөхийн хэрээр ажлын байр нэмэгдэж таны амжилт гаргах бололцоо өснө. Хэрэв сайн суралцаагүй, мэргэжлийн зэрэггүй бол таньд өрсөлдөх давуу чадвар байхгүй.

Үйлдвэр - Монголын Хөдөлмөрийн албаны үзэж байгаагаар ирээдүйд дараахь салбаруудад боловсон хүчин их шаардагдана.



-    
Нягтлан бодох бүртгэл / Банк болон Санхүү
-    
Аялал жуулчлал
-    
Барилга байгууламж/Уул уурхай
-    
Боловсрол



КомпаниКомпаниуд жижиг, дунд, томоохон, олон үндэстний гэсэн категориудад ангилагддаг. Мөн гадаадын, орон нутгийн, олон улсын компаниуд гэх мэт ялгаатай. Ямар компанид ажиллах вэ? Гадаадад гарч ажиллах уу, үгүй юу гэдэг асуултыг өөртөө тавьж үзэх хэрэгтэй. Энэ маш чухал асуулт юм. Томоохон буюу олон улсын компаниуд ажилчдадаа өндөр шаардлага тавьдаг учраас англи хэлээр хичээл нь ордог сургуулийг сонговол мэдээж хэрэг сайн сонголт байх болно.

Хичээлийн хөтөлбөр



Багш нар- Хэнээс суралцаж байгаагаа мэдэх нь маш чухал. Ихэнхдээ оюутнууд сургуулийн нэрийг сонирхохоос биш ямар багш хичээл зааж байгааг нь асуухаа марсан байдаг. Гол нь тухай хичээл зааж байгаа багш нар мэргэжлийн байхаас гадна хэр их туршлагатай эсэхийг судлах нь зүйтэй. Олон жил ажилласан туршлагатай багш нар оюутнууддаа жинхэнэ бодит амьдрал дээрх асуудлыг шийдвэрлэх ур чадварыг заах чадвартай байдаг.

Сурах арга барилОюутнууд бх хичээлийн тухай ухагдахууныг олж мэдсэн байх хэрэгтэй. Хэрэв бүх хичээлүүд байн байн шалгалт авах хэлбэрээр явагддаг бол энэ нь тийм ч сайн сурах арга барил болж чадахгүй. Оюутан байхын учир шалтгаан бол судалж үзэх төдий биш цээжлэх, ойлгосон зүйлийг шалгаж үзэх юм. Боловсронгуй хичээлийн хөтөлбөр нь ганцаарчлан ажиллах төсөл, группээр ажиллах төсөл, прецентаци хийх, суралцах, судалгаа хийх болон дадлагын хичээл юм.

Суралцах материалуудОюутнуудыг суралцахад нь туслах зөв арга хэрэгсэл бол сайн номнууд, номын сан, багшийн тэмдэглэгээ, интернет болон бусад холбогдох материалаар хангаж өгөх явдал. Тиймээс тухайн сургууль эдгээр зүйлийг бүрдүүлсэн эсэхийг магадалж байх хэрэгтэй юм.

Зэргийн түвшин



Англи хэл бол дэлхий нийтийн хэл. Тиймээс англи хэл дээр хичээлээ явуулж байгаа сургууль  буюу олгож байгаа зэргийг ихэнх гадаадын улс орнууд хүлээн зөвшөөрдөг.

Ажил олгогчоос шаардах боловсролын зэрэг- Ихэнх ажил олгогчид сургуульд юу заасныг ойлгодоггүй. Гадаадын компаниудын хувьд ажил олгогчид дөнгөж төгссөн онолын мэдлэгтэй оюутныг эрэлхийлдэг. Тиймээс тэд олонд танигдсан сургууль төгссөн оюутныг чухалчилж үздэг. Учир нь тухайн сургуулиас төгсөж байгаа оюутнууд илүү ажиллах чадвар сайтай гэдгийг баталж өгсөн байдаг. Тиймээс дахиад хэлэхэд өндөр боловсрол олгодог, туршлагатай хичээлийн хөтөлбөрийг сонгох нь чухал.

Тухайн сургуулийн нэрийн олон оронд мэддэг байх нь чухал- Бүх оюутнууд Харвард эсвэл Оксфордод суралцахыг мөрөөддөг. Мэдээж хэрэг оюутнууд тэнд сурч болно. Үнэн хэрэгтээ дээрх хоёр сургуулиас гадна өөр олон сайн, муу сургуулиуд байдаг. Өөрийнхөө сурах сургуулийг үнэлж үзэх нь чухал. Тухайн сургууль цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү? Гэх мэт.

Сургалтын орчин



Номын сан- Номын сан оюутнуудаа гэртээ хичээлээ давтахыг илүүд үздэг бол зарим оюутнууд сургуулиа илүүчилж үздэг. Сургууль дээр хичээл давтахад оюутнуудад тусах багш, мөн номын сан ажиллах хэрэгтэй. Тийм болохоор сургуулиа сонгохдоо ганцаарчлан суугаад хичээлээ давтаж болохоор анги танхим, оюутнууд хичээлийн талаар хамтран ярилцаж байх амралтын өрөө, мэдээлэл хайж байх интернэт танхим зэргийг харж байх хэрэгтэй.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax