2011-05-10
Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

МЭРГЭЖИЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ? Заавал мэргэжил эзэмших ёстой юу?, мэргэжилгүй бол чи ажилд авах юм уу тэгвэл би заавал диплом өвөртлөх шаардлага алга ш дээ. Гэсэн яриа хаа сайгүй тэнүүлчилнэ.Үнэхээр мэргэжилгүй юм чинь ажилд орох хэцүү шүү дээ тэгээд л гутлаа чирч гудамж метрлэх болно. Тэрний оронд аль нэг их, дээд сургуульд тоо бөглөж явсан дээр байх гэж хэн хүнгүй боддог болсон. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ЕБС-ийг жилдээ улсын хэмжээнд төгсөж байгаа хүүхдүүдийн нь 80% нь дээд сургуулийн хаалга татаж байна. Харин ямар мэргэжилээр аль сургуульд орж байгаагаа тухайн үедээ төдийлөн ойлгоогүй. Мөн чанартаа ойлгох ч шаардлага байхгүй юм. Яагаад ойлгох шаардлагагүй гэж тэд тэгээд ямар зорилготой сурч байгаа юм вэ? Монголчуудын тамын тогооны үлгэрийн сонгодог жишээ Болдын, Цэцгээгийн ард үлдэхгүй юм шүү гэсэн хүүхдийн гэнэн сэтгэл дээр эцэг эхийн атаа хорсол нэмэгдэхээр их сургуулийн аянд мордохгүй байхын аргагүй. Тэгээд л бүгд сургуулийн хаалга татаж ямар мэргэжлээр сурах нь онц биш юм. Мэргэжил гэж юу вэ? Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм. ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллаж хүний хүн болж хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхэлж амьдралаа авч явахад нөгөө хэсэг нь хүслээ дагаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй дээд сургуулийн хаалга татаж ширээ бөглөх нь жил тутамд нэмэгдэж байна./2005 онд 138019 оюутан суралцсан бол 2006 онд 142411 оюутан болж суралцсан байна./ Үүнээс харахад жилдээ дундажаар 4000 гаруй оюутан нэмэгдэж байх жишээтэй. Арга ч үгүй юм даа атаархуу зан нь суралцахад хачир болж өгдөг биз. Ер нь хүүхэд хэддүгээр ангидаа мэргэжилээ сонгох ёстой вэ гэдэг нь эдээрээтэй бөгөөд хэнд ч хэрэггүй асуудал мэт. Гэвч амьдрал дээр нь энэ нь эсрэгээрээ юм. Зарим нэг нь өөрийнхөө мөрөөдөл дээр алсын хараагаа нэмээд 6.7- р ангиасаа мэргэжилээ сонгоод Эмч, Багш, Хуульч болно гээд тэр чиглэлийнхээ хичээлийг барин суралцаж байхад нөгөө хэсэг нь конкурс өгч гарч ирээд мэргэжилээ сонгох нь их.Оюутнуудаас авсан судалгаанаас харахад 30% нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулснаас харахад өөрийн сурч байгаа мэргэжилээ буруу сонгосоноос болжээ. Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно. 4 жил сонирхолгүй юманд цаг заваа барснаас сонирхдог мэргэжилээ жил өнжөөж ч хамаагүй сурах хэрэгтэй. ЕБС–ийн сурагчдаас авсан судалгаагаар монгол улсад нийтдээ 50 мэргэжил байдаг юм шиг нэрлэсэн байгаа юм. Энэ нь зөвхөн тэдний буруу ч биш нөгөө талаараа шүтэн бишрэгч болох эрхэмсэг багш нар маань энэ тал дээр маруухан мэдлэгтэй учир Монголд 7000 гаруй мэргэжил байгааг мэдэхгүй байх нь ойлгомжтой юм. Тэд л зааж сургаж хэлж, сурталчилж өгөхгүй бол сурагчид нөгөө л хууль, эдийн засаг руугаа хошуурна шүү дээ. Сурагчдаас авсан судалгаагаар харахад эхлээд мэргэжилээ биш сургуулиа сонгох нь их ямар ч ангид орсон ч хамаагүй МУИС-д юмуу улсын сургуульд орно гэдэг тухайн сургуульд нь тэр мэргэжилтэнг бэлтгэдэггүй ч хамаагүй ойролцоо юм чинь энэ чиглэлээр сурчихая гээд өөр ангид орчихдог. Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжилээр хамаагүй сурчихая даа гэсэн гутаранга үзэлтэнгүүд олон. Энэ бүхэн бол ирээдүйд ажиллах ажлын байрны эрэлтийг хаах цайз хэрэм нь юм. Нэг ёсондоо цамаан ажилгүйчүүдийн жагсаалтыг уртасгаж байна гэсэн үг. Гэтэл мөн чанартаа мэргэжлээ урьтал болгож сонгоод өөрийн сонирхсон магадгүй онгоцны жолооч болох түүндээ үнэнчээр хандах нь ирээдүйд урт удаан хугацаанд хоолоо олох магадлалтай нь судалгаанаас харагдлаа. Тиймээс монголд төдийгүй дэлхий нийтэд 7000 гаруй мэргэжил байдаг гэдгийг л сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь хими цэвэрлэгээний ажилтан хүртэл мэргэжил шүү дээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax