Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ талаар юуг мэдэх нь зүйтэй вэ?
1. Өсвар насны хүүхдүүдийн өсөлт бойжилт, өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллийг өөрийнхөө боломжийн хэмжээгээр олж мэдэх нь чухал. Тодорхой сайн мэдээллийг олж авсанаар та зөв зүйтэй шийдвэрийг гаргахад тань тусална. Өсвөр насныхны өөрчлөлт шилжилтийн гэгдэх жилүүдэд та юуг хүлээн зөвшөөрч тусалж чадахаа сайтар ойлгох. Хүүхдийнхээ сургууль дээрхи болон сургуулиас гадуурхи амьдралтай холбоотой байж тэдэнтэй хамтран оролцох. Зөв орчин, хүмүүжил сайтай, зөв санаа бодолтой эцэг эхчүүдтэй, болон насанд хүрэгчидтэй холбоотой ажилласанаар эрүүл орчин үүсч хүүхдээ өв тэгш хүмүүжилтэй "бие хү...